Хальтиргаа гулгаанаас болгоомжил
Хальтиргаа гулгаа ихэсч ойрын өдрүүдэд осол гэмтлийн тохиолдол нэмэгдэж болзошгүй тул дараах зөвлөмжийг хүргэж байна.
Иргэн та:
-Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх,
-Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах,
-Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах,
-Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
-Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсийг цэвэрлэх /Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэд хальтирч унаад бэртсэнээ баримтжуулан хохирлоо нэхэмжлэх эрхтэй/
-Холын замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах,
Гэр бүл, хүүхэд:
-Эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах,
-Тээврийн хэрэгслээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших,
-Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх,
-Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байх,
-Холын замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлаа хангах,
Албан байгууллагад:
-Албан байгууллага бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх,
-Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүх шуудуу, замын хажууд анхааруулах тэмдэг байршуулах,
-Байгууллага ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж хяналт тавьж ажиллуулах,
-Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 103 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх,
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв