Засгийн газарОнцлохШинэ мэдээ

Аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдлаа

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар аймгийн Засаг дарга нартай цахим шуурхай хийлээ. Цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг, даалгавар өглөө.

Түргэвчилсэн оношлуур, эм, хамгаалах хувцас, хэрэглэлийн нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг  Баян-Өлгий аймгийн удирдлага хүслээ.  Өмнөговь, Дорнод, Дорноговь зэрэг хилийн боомт бүхий аймгийн удирдлагууд халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр сахиулж ажиллахыг Шадар сайд анхааруулав. 

Цаашид: 

–       Улсын онцгой комиссын даргын  нэгдсэн удирдлагад ажиллах

–       Мэдээллийг нэг урсгалаар олон нийтэд өгөх,  сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ эцэслэн тогтоож, Эрүүл мэндийн яам мэдээлсний дараа олон нийтэд нотлон мэдээлэх

–       Отор нүүдлээр явж буй малчдаа байнгын мэдээллээр ханган, аюулгүй байдал, эрүүл мэндэд нь анхаарч, нутаг заан хязгаарлалт тогтоохгүй байх

–       Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай уялдаа холбоотой ажиллаж сум, орон нутгийн Засаг дарга нарыг хуулийн хүрээнд богино хугацаанд томилж ажилд нь оруулах 

–       Ажилтан албан хаагчдыг ажлаас халж, чөлөөлөхгүй  байх

–       Цаг уур, орчны шинжилгээний газраас  цаг агаарын төлөв байдлын мэдээлэл авч, ард иргэд, малчдад хүргэн, цаг агаарын аюултай үзэгдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх

–       Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг ажиллах нөхцөл, аюулгүй байдал, хамгаалах, хувцас хэрэгслээр бүрэн хангах 

–       Хот хоорондын зорчих урсгалд хяналт тавих, хүнс, махны тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлж ажиллахыг  үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close