ЭМЯНийслэлFocusШинэ мэдээ

Коронавирус илрүүлэх сорил авах 18 цэгийн байршил

Коронавирус илрүүлэх түргэвчилсэн болон PCR шинжилгээний сорил авах ажлыг 2020.11.16-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн 7-оор нэмэгдүүлж, нийт 18 цэгт шинжилгээ авахаар болж байна.

Энэ дагуу Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 ☎️ дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон шинжилгээний цаг олгоно.

Тиймээс халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьталд тооцогдсон иргэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн шинжилгээний цаг, товлосон байршлын дагуу үйлчлүүлж, коронавируст халдварын шинжилгээг өгнө. Энэ нь үнэ төлбөргүй.

НЭМЭЛТЭЭР БАЙГУУЛАГДСАН 7 ЦЭГИЙН БАЙРШИЛ:

✅Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны ӨЭМТ ✅Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны ӨЭМТ ✅Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль ✅Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль ✅Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/ ✅Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль ✅Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль

ТҮРГЭВЧИЛСЭН БОЛОН PCR ШИНЖИЛГЭЭ АВАХ ӨМНӨХ 11 ЦЭГИЙН БАЙРШИЛ:

✅ Сүхбаатар дүүрэг – Дамбадаржаа дахь ЭМТ-ийн сувилал ✅Баянгол дүүрэг – Эмүжин төв ✅Хан-уул дүүрэг – Яармаг дахь ЭМТ-ийн салбар амбулатори ✅Сонгинохайрхан дүүрэг – Жишиг нэгдсэн эмнэлгийн байр ✅Сонгинохайрхан дүүрэг – ЭМТ-ийн харьяа салбар амбулатори-2 ✅Баянзүрх дүүрэг – Сүрьеэгийн диспансер ✅Баянзүрх дүүрэг – 26 ортой хүүхдийн эмнэлэг ✅Чингэлтэй дүүрэг – ЭМТ-ийн Мэс засал, гэмтлийн тасаг ✅Багахангай дүүрэг – ЭМТ-ийн хуучин захиргааны барилга ✅Налайх дүүрэг – ЭМТ-ийн амбулаторийн хуучин байр ✅Багануур дүүрэг – ЭМТ-ийн халдвартын тасгийн байр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close