Засгийн газарХАА-н салбарОнцлохШинэ мэдээ

Мах экспортлох компаниудад “нэг цэг”-ийн үйлчилгээ үзүүлнэ

Махны экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд мах экспортлогч аж ахуйн нэгжүүд ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүйгээр төрийн үйлчилгээг авах боломж бүрдүүлэх зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагыг оролцуулсан “Нэг цэг”-ийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах үүрэг өглөө.

Ингэснээр аж ахуйн нэгжүүд бичиг баримт бүрдүүлэх гэж цаг хугацаа алддаг, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авах боломжтой. Мах экспортлохын тулд аж ахуйн нэгжүүд холбогдох бичиг баримт бүрдүүлэхэд 30 гаруй хоног зарцуулж байна гэсэн мэдээлэл авсан. Ийм хөшүүн, удаан байж таарахгүй.

“Нэг цэг”-т Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллага шуурхай үйлчилгээ үзүүлнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close