Байгаль орчинFocusШинэ мэдээ

Цацрагийн болзошгүй нөлөөллийн тандалт судалгаа хийв

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу зэвсэгт хүчний анги, нэгтгэлийн байрлаж байсан талбай, буудлагын цэг болон хээрийн байрлал, агуулах байрлаж байсан газруудад цацрагийн үүсгүүр илрүүлэх тандалт хийжээ.

Тухайлбал, Ховд аймгийн зэвсэгт хүчний 123 дугаар анги, Булган сумын агаарын цэргийн 305 дугаар анги, Үенч сумын Хилийн цэргийн 130 дугаар ангиудыг хамруулан цацрагийн үүсгүүр илрүүлэх зориулалттай /Pack-eye FHT-1377 гамма болон нейтрон туяаны цацрагийн хайлтын төхөөрөмж, NGH загварын 3575-977 хувийн дугаартай Identifinder-2/ багажаар тандалт судалгаа хийхэд 0.01-0.10 микроЗиверт/цаг буюу байгалийн дэвсгэр түвшний цацрагийн изотопийн идэвхжилийн хэмжээнд байжээ.

Ховд аймагт энэ төрлийн судалгаа хийгдэж байгаагүй бөгөөд шалгалтаар эзэнгүй цацрагийн үүсгүүр илрээгүй аж.

Холбоотой мэдээ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close