ЭМЯFocusШинэ мэдээ

Пластик хаалт хамгаалах чадвар муу болохыг тогтоожээ

ЭМЯ-наас короновирусын талаар олон улсад хийсэн тандалт судалгааны тоймын 14-ийг гаргасан байна.

  1. АНУ-ын Флоридагийн их сургуулийн эрдэмтэд нүүрний пластик хаалт, шүүлтүүртэй амны хаалт коронавируст халдвараас сэргийлэх эсэхийг судалжээ. Судалгааны дүнгээр нүүрний пластик хаалт, шүүлтүүртэй амны хаалт нь даавуун болон мэс заслын амны хаалттай харьцуулахад хамгаалах чадвар муу болохыг тогтоожээ. Тиймээс судлаачид даавуун болон мэс заслын амны хаалтыг илүүтэйгээр хэрэглэхийг зөвлөжээ.
  2. Канадын Албертагийн их сургуулийн эрдэмтэд коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэх шинэ эм (GC373, GC376)-ийн туршилтыг мууран дээр хийжээ. Судалгааны дүнгээр уг эм  халдварын эсрэг үр дүнтэй байжээ. Тиймээс судлаачид хүн дээрх эмнэлзүйн туршилтыг хийхээр төлөвлөж байгаа аж.
  3. АНУ-ын Умард Каролина мужийн Wake Forest-ийн сургуулийн эрдэмтэд өвчний эмнэлзүйн мэдээлэл дээр үндэслэн эстроген даавар нь коронавируст халдварын хүндрэлээс хамгаалдаг байж болзошгүй гэж дүгнэжээ. Тиймээс цаашид энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэйг зөвлөжээ.
  4. Их Британий судлаачид шавж үргээгч Citridol хэмээх бодис агуулсан шүршигч коронавирусыг идэвхгүйжүүлдэг болохыг тогтоожээ. Судлаачид энэхүү шавж үргээгчийн дусалд агуулагдах вирусийн идэвхийг судалж 99%-иар буурч байсныг тогтоожээ. Цаашид нарийвчилсан судалгаа хийхээр төлөвлөж байгаа аж.
  5. Шотландын Эдинбургийн их сургуулийн судалгааны багийн коронавируст халдвартай 19-өөс доош насны 651 хүүхдэд хийсэн судалгаагаар насанд хүрэгчдийг бодвол хүүхдүүд коронавируст халдвараар хүндэрч, нас барах эрсдэл ховор гэж үзжээ. Харин архаг болон суурь өвчтэй хүүхэд эндэх эрсдэлтэй гэж үзжээ.
  6. Канзасын их сургуулийн судлаачид коронавирус нь хавар, намрын улиралд илүү тэсвэртэй болохыг лабораторийн туршилтаар баталжээ. Вирус хир удаан тэсвэртэй байх нь эд зүйлийн гадаргуу, орчны температур, чийгшлээс шалтгаална гэж дүгнэжээ. Вирус 13 хэмийн дулаантай, 66%-ийн чийгшил орчинд 17-31 цаг амьд байсан бол 25 хэмийн дулаанд 70% чийгшилтэй орчинд 3,5-5,5 цаг идэвхтэй байжээ. Иймээс тогтмол цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх нь халдвар тархах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтойг онцолжээ.

Эх сурвалж:

  1. https://aip.scitation.org/doi/pdf/10.1063/5.0022968
  2. https://www.forbes.com/sites/victoriaforster/2020/09/01/drug-used-for-cat-coronavirus-infections-fast-tracked-for-clinical-trial-in-humans-with-covid-19/#3d4a91683de3
  3. https://www.eurekalert.org/pub_releases/2020-08/wfbm-eml082720.php
  4. https://www.news-medical.net/news/20200827/Scientists-say-insect-repellent-kills-the-SARS-CoV-2-coronavirus-on-surfaces.aspx
  5. https://www.news-medical.net/news/20200830/Severe-and-fatal-COVID-19-is-rare-in-children.aspx
  6. https://www.news-medical.net/news/20200901/SARS-CoV-2-is-more-resistant-on-surfaces-in-spring-and-autumn-than-in-summer.aspx
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close