ЭМЯFocusШинэ мэдээ

ЭМЯ: Эмчлүүлж буй 10 хүнээс нэг хүний бие хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаарх ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Монгол Улсын хувьд тусгаарлалт ажиглалтад 269 хүн шинээр орж, 254 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар 3722 хүн ажиглах тусгаарлах байранд байна. Эдгээрт 38 их эмч, 100 резидент эмч, 92 төрийн албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Эдгээрт 15 их эмч, 30 асрагч сувилагч эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 дугаарт өчигдрийн байдлаар 82 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөгөө авсан. Мөн сүүлийн хоёр хоногт эцэг эхчүүдээс хувийн сургуулиуд сургалтын төлбөрийг 100 хувь төлөхийг шаардаж байна гэдэг гомдлоо хандсан. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт 14 иргэн холбогдон сэтгэл зүйн зөвлөгөө авлаа” гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны наймдугаар сарын 27-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 471 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.

Шинжилгээнд хамрагдсан хүмүүс:

  • Наймдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 259 хүн
  • Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч
  • Гадаад улс руу явах хүсэлт гаргасан 13 хүн
  • Тусгаарлах байранд ажиллаж буй 19 эмч, ажилтан
  • Тандалтын зоилгоор сорьц авсан 5 хүн
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 68 хүний давтан шинжилгээ
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 64 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ
  • Сувиллын ажиглалтад байгаа 14 хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлан ажиглах байранд байгаа 9 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын тохиолдол 301. Үүнээс 291 хүн буюу 96.6 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 33, гэрийн ажиглалтад 35, тандалт, судалгаа, ажиглалт дууссан 223 хүн байна. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 10 хүний 9-ийнх нь биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Нийт 32 хүн ХӨСҮТ-д ажиглалт, тандалт, эмчилгээнд байна” гэдэг мэдээллийг өглөө.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close