ЭМЯFocusШинэ мэдээ

ЭМЯ: Монголд батлагдсан тохиолдол 301 болж, 291 хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн дахинаа 23,906,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 823,000 хүн эндсэн бол 16,800,000 гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Сүүлийн 24 цагт 210,000 хүн шинээр халдвар авч, 4,0001 гаруй хүн эндсэн бөгөөд Энэтхэгт 75,000 гаруй хүн нэг өдрийн дотор халдвар авсан нь дэлхийд хамгийн өндөр өвчлөл бүртгэгдсэн тохиолдол болж байна.

24 цагийн хугацаанд манай хөрш ОХУ-д 4,676 хүн халдвар авч, 115 хүн эндсэн бол БНХАУ-д 32 тохиолдол бүртгэгдсэний 8 тохиолдлыг гадаадаас зөөвөрлөгдсөн гэж үзжээ.

Япон улсад 903 хүн шинээр халдвар авч, 13 хүн эндсэн бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд тохиолдол тасралтгүй нэмэгдэж байна.

БНСУ-д өнгөрсөн хоногт 441 хүн шинээр халдвар авсны 7 тохиолдлыг гадаадаас зөвөөрлөгдсөн гэж үзжээ. Тус улсад эмнэлгийн оны ашиглалт 75 хувьд хүрч, 200 ортой зөвхөн коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдэд үйлчлэх эмнэлэг гаргалаа. Сөүлийн бүх сургууль цэцэрлэгийг хааж, хичээлийг цахимаар явуулах болсон байна.

Сөүл хотын Гымчон дүүрэгт ажилладаг манай улсын 8 иргэн COVID-19 халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Гурван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол найман хүн гэрийн тусгаарлалтад байна. Манай иргэдийн биеийн байдал дунд зэрэг байна” гэдгийг хэллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
“Өчигдөр 553 хүнд шинжилгээ хийхэд Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Мөн өнөөдөр 2 хүн эдгэрлээ.

32, 24 настай хоёр эрэгтэй хүн эдгэрч, сувиллын тусгаарлалтад шилжлээ. Монголд батлагдсан тохиолдол 301 болж, 291 хүн эдгэрлээ. ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байна. ХӨСҮТ-д 36 хүн ажиглалт, тандалт, эмчилгээ хийлгэж байна” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close