ЭМЯFocusШинэ мэдээ

ЭМЯ: 1011 хүний шинжилгээнээс короновирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2020.08.25) мэдээлэл хийж байна. Улсын хэмжээнд 3574 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байранд шинээр 20 хүн орж, найман хүн тусгаарлалтаас гарлаа.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 108 дуудлага иржээ. Мөн АНУ, Солонгос орноос манай улсын хоёр иргэн холбогдож, коронавируст халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө авсан байна.

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын албаны дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Энэ жил улирлын томуугийн вакциныг хүн бүр хийлгэх нь чухал гэдгийг ДЭМБ-аас зөвлөж байна. Томуу, коронавирусийн халдвар давхцвал ямар эрсдэл, дагуулахыг хэлж мэдэхгүй. Тиймээс томуугийн вакцин хийлгэх нь чухал гэдгийг АНУ-ын эрдэмтэд сануулж байна.

Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван хүний байдал биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Бид өнөөдөр 285 дахь удаагаа хэвлэлийн хурал хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторит нийт 1011 хүнд шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарлаа. Үүнийг задалбал,

  • Энэ сарын 4-нд Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 115 хүний давтан шинжилгээ
  • 08.5-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 253
  • 08.09 Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор исрэн 189 хүний давтан шинжилгээ
  • 08.11 Праг-Улаанбаатар 262 хүний давтан
  • Орхон аймагт тусгаарлагдсан 70 хүний давтан
  • ХӨСҮТ-3 хүний шинжилгээ
  • Ажиглах байран дахь 21 хүнд хийсэн шинжилгээ
  • Гадны улс орнууд руу явах хүсэлт гаргасан 51 хүн
  • Эмч ажилчид 21
  • Алтанбулагийн 18 жолоочоос тус тус илрээгүй байна.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close