Орон нутагFocusШинэ мэдээ

Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх дадлага хийж байна

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Үндэсний аврах бригад, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчдын хамтарсан “Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль” явагдаж байна.

d-8.jpg

Онцгой байдлын байгууллагын 2020 оны сургуулийн жилийн удирдамжийн хүрээнд алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, багаар ажиллах чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдаж буй тус дадлага сургуульд 60 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сургалтад хамрагдагсад Хараа, Ерөө гол дээр усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны багаж, техник, хэрэгсэлтэй танилцаж, усны мандлын сэлэлт, усны бага гүнд шумбалт хийх, усан дотор зүг чиг олох дадлагуудыг хийж гүйцэтгэнэ.

Дадлага, сургууль гурван өдөр үргэлжилнэ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close