НийгэмОнцлохШинэ мэдээ

Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг дараахь зочид буудлуудад тусгаарлана

УОК-ын шийдвэрээр энэ сард 17 удаа тусгай үүргийн нислэг үйлдэн гадаадын улс, орнуудаас иргэдээ татан авахаар болсон. Үүний дагуу өнөө өглөө Япон улсыг зорин ниссэн тусгай үүргийн нислэгийг оруулан тооцвол 13 удаагийн нислэг үйлдээд байгаа юм.

Түүнчлэн энэ сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар, 27-нд Сидней-Улаанбаатар, 30-нд Нурсултан-Улаанбаатар, 31-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгүүд хийгдэнэ.

Эдгээр тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг дараахь зочид буудал, амралтын газруудад тусгаарлах хуваарь гарсныг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Тухайлбал, энэ сарын 27-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэх иргэд хуваарийн дагуу “Мичид”, “Намуун”, “Тайж”, “Монголика” зочид буудлуудад,

27-ны Сидней-Улаанбаатарын нислэгийн зорчигчид “Зүчи”, “Дрийм” зочид буудлууд болон “Сэлбэ” амралтын газар,

30-ны Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэгсэд “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудлууд, “Багабаян” амралтын газар,  

31-ны Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд “Кентавр”, “Корпорейт” зочид буудал, “Энхсаран” амралтын газарт тусгаарлагдана.

Мөн өмнөх тусгаарлалтаас суларсан байруудад л дарааллын дагуу дараагийн тусгай үүргийн нислэгийн зорчигчдыг хүлээн авдаг учир “Энэ зочид буудалд тусгаарлагдахгүй, өөр газар байрлана” гэх боломжгүйг УОК-ын Шуурхай штабаас анхаарууллаа.

Таг

Холбоотой мэдээ

Танд таалагдах

Close
Back to top button
Close