Орон нутагЭрүүл мэндFocusШинэ мэдээ

ЭХЭМҮТ-ийн баг Дорноговь аймагт 34 хүүхдэд мэс заслын тусламж үзүүлжээ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу Монгол Улсын хүүхдийн анхны эмнэлэг байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагч нарын баг Дорноговь аймагт ажиллажээ. 

Тус баг хоёр өдөр ажиллахдаа 158 хүүхдэд үзлэг хийж, 34 хүүхдэд мэс заслын тусламж үзүүлсэн байна. Түүнчлэн Дорноговь аймгийн хүүхэд нярайн эмч, сувилагч нарт ажлын байрны сургалт зохион байгуулжээ.

ЭХЭМҮТ-д жилд дунджаар 40,000 гаруй хүн хэвтэн эмчлүүлж, 12,000 орчим эх эсэн мэнд амаржиж, 12,000 орчим эх, эмэгтэйчүүд, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 180,000 гаруй үйлчлүүлэгч нарт амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг аж.

Эх сурвалж: ЭХЭМҮТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close