Шинэ мэдээ

Соёмбо сонины үйл ажиллагаатай танилцлаа

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасандамба нар Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо” сонины үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр тус сонины эрхлэгч, хурандаа Б.Отгонбаяр “Соёмбо” сонины түүх, үйл ажиллагааг танилцуулав. Дараа нь Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай сонины хамт олонд хандан хэлсэн үгэндээ “Өнө удаа жилийн түүхийн хуудастай, дайны утаа үнэрлэсэн сониныхоо улбааг үргэлжлүүлэн өнөө цагт амжилттай авч яваа нь та бүхний итгэл, сэтгэлийн үр дүн юм. Цаашид сониныхоо үйл ажиллагааг улам төгөлдөржүүлж, мэдээллийн технологи, цахим орчны эрин үетэй хөл нийлүүлэн алхахад анхаараарай” гэв.

“Соёмбо” сонин нь 1924 онд “Ардын цэрэг” нэртэйгээр Монгол түмний суут хүмүүн, зохиолч, яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн санаачилгаар байгуулагдаж байсан түүхтэй. Тэр цагаас “Улаан одон”, “Улаан од”, “Тусгаар тогтнол”, “Соёмбо” нэртэйгээр уншигч олноо хүрч байгаа Монголын ууган сонины нэг юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close