НийгэмОнцлохШинэ мэдээ

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссоос ирэх наймдугаар сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3500 орчим иргэнийг татаж авахаар шийдвэрлээд буй. Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд:

    • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, тусгаарлах байр руу тээвэрлэх тээврийн зардал 10000 буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

  • Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

   • Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.

УОК-ЫН ШУУРХАЙ ШТАБ

Таг

Холбоотой мэдээ

Танд таалагдах

Close
Back to top button
Close