Мал угаалгын ажилд идэвхитэй оролцохыг уриалав
Улс орон даяар шимэгчтэх өвчнөөс “урьдчилан сэргийлэх” зорилготой явагдаж байгаа мал угаалгын ажилд идэвх, санаачилгатай оролцож, малаа бүрэн хамруулахыг малчин түмэндээ хандан уриалж байна. Сүүлийн 2 жил Засгийн газрын тогтоолын дагуу бүх малыг угаалгад хамруулснаар сүүлийн нэг жил өвчлөл гараагүй байна.
Тиймээс малаа угаалгаснаар:
Таны мал сүрэг шимэгчтэх өвчнөөс эрүүлжин, тарга тэвээргээ бүрэн авах нөхцөл бүрдэнэ.
Арьсны гэмтэл багасч, арьс шир, ноос ноолуурын чанар, гарц дээшилж, түүхий эдийн үнэ цэнэ өснө.
Махны гарц 15 хувиар нэмэгдэж, экспортод эерэгээр нөлөөлнө.
Малчдын орлого 30 хувиар өсөж, амьдрал сайжирна.
Малыг шүрших, шумбуулан угаах гэсэн хоёр аргаар угааж, малын нимгэн арьстай, дулаан, чийг сайн хадгалагддаг хэсэгт буюу мал, амьтны нүдний ухархай, чихний уг, суга, цавь, хэвлий, хонго, сагагт байдаг шимэгч шавьжийг устгадаг.