ОБЕГ-ын даргаар Г.Ариунбуянг томиллоо

Засгийн газрын /2020.07.16/ хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын даргаар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянг томиллоо. Тус газрын дарга Т.Бадрал нь БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдсоноос хойш түүний орны хүнийг томилоогүй байсан юм. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын даргыг томиллоо.
Хурандаа Г.Ариунбуян нь Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1989-1999 онд Зэвсэгт хүчний ангид алба, тасгийн дарга, төлөвлөлтийн офицероор ажиллаж байсан.
2003 онд ХБНГУ-ын Шпайерийн төрийн захиргааны их сургуульд захиргаа, эрхзүй, төрийн удирдлагаар магистр хамгаалжээ. Герман, орос хэлтэй.
2005-2010 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар, 2010-2011 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх, 2011-2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан.
Мөн дүүргийн Онцгой комиссын гишүүн, онцгой комиссын даргаар ажиллаж байсан ажлын туршлагатай, цэргийн мэргэжилтэй, чадварлаг боловсон хүчин юм.



