Тамирчдын амжилтОнцлохШинэ мэдээ

П.Бүрэнтөгс Монгол Улсын 25 дахь аварга боллоо

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Энэ жил дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй баяр наадмыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр улс, аймаг, сум, дүүрэгт нэгэн зэрэг долоодугаар сарын 11-12 ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Үндэсний их баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харваа “XIII зуун” байгалийн цогцолборт газарт, харин хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т зохион байгуулсан юм. Ингэхдээ наадамд оролцох бөхчүүд, сур шагай харваачид, уяачид, морь унаач хүүхдүүд болон бусад дагалдах оролцогчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан ажилласан билээ.

Улс орон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа тул баяр наадмын талбайд үзэгч нэвтрүүлээгүй. Бөхийн барилдаан, сур шагайн харваа, 6 насны морин уралдааныг техник, технологийн шийдлийг ашиглан нийт ард түмэндээ теле болон онлайн хэлбэрээр орон даяар шууд дамжуулан үзүүллээ. Ингэхдээ, Монголын телевизүүдийн холбооны 16 телевиз хамтран баяр наадмыг дөрвөн агуулгаар төрөлжүүлэн шууд дамжуулан хүргэсэн юм.

Энэ жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 512 хүчит бөх зодоглон үзүүр түрүүнд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын аварга Н.Батсуурь улсын заан цолны болзол хангаад байсан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарч нар барилдсан юм.

Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгсийн хувьд 2012 оны улсын их баяр наадамд улсын гарьд Д.Рагчааг даван түрүүлж байсан бол 2015 онд Э.Оюунболдтой үзүүр түрүү булаалдан үзүүрлэж байсан юм. Тэрбээр Улсын аварга Н.Батсууриар ес давж, Монгол Улсын 25 дахь аварга боллоо.

Энэ жилийн наадмаар долоон Начин, гурван Харцага, нэг заан, нэг аварга төрөн гарч, наадамчин олноо баясгалаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close