Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн тангараг өргөлөө

Гадаадын иргэн, харьяатын газар хяналтын улсын байцаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр (2020.07.06) зохион байгууллаа. Тодруулбал, Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль болон энэ оны 6 дугаар сард батлагдсан “Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн эрх олгох журам”-ын дагуу төв болон орон нутаг дахь газар, хэлтсийн 87 байцаагч тангараг өргөв.

ГИХГ-ын дарга, гадаадын иргэний хяналтын улсын ерөнхий байцаагч Д.Мөрөн ёслолын ажиллагааг нээж, нийт байцаагчдад өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, ажил үүргээ нэр төртэйгээр биелүүлэхийг хүссэн юм.
Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийх эрхтэй албан тушаалтан бөгөөд Монгол Улсын хэмжээнд 90 орчим улсын байцаагч чиг үүргээ хэрэгжүүлэн, гадаадын иргэдэд хяналт тавин ажиллаж байна.






Түгээх:



