Гадаад харилцааОнцлохШинэ мэдээ

Дэлхийн эдийн засаг эргэн сэргэхэд эрсдэл маш өндөр байгааг онцолжээ

COVID-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик (цар тахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тухай бүр мэдээлж байх долоо хоног тутмын гадаад орчны тойм мэдээллийн 15 дахь дугаарыг хүргэж байна.

ОУВС-ийн Ерөнхий эдийн засагч Гита Гопинат энэ долоо хоногт нийтэлсэн блогтоо “ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бууруулах төлөвтэй байгаа бөгөөд дэлхийн эдийн засаг эргэн сэргэхэд эрсдэл, тодорхой бус байдал маш өндөр байгаа”-г онцолжээ.

Өмнөх хямралуудаас ялгаатай нь энэ удаагийн хямрал шокын хувьд том бөгөөд 1) аж үйлдвэрээс илүүтэй үйлчилгээний салбарт хүчтэй сөрөг нөлөөтэй, 2) инфляц, инфляцын хүлээлт харьцангуй бага, 3) бодит эдийн засаг болон санхүүгийн зах зээлийн үзүүлэлтүүд эсрэг чиглэлд хөдөлж байгаа нь санхүүгийн зах зээлд тодорхой хугацааны дараа том савалгаа үүсгэж болзошгүйг мөн тэмдэглэжээ.

Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд 6-р сарын 11-ээс 6-р сарын 18-ны байдлаар гарсан өөрчлөлтийн тоймыг ЭНД ДАРЖ татаж авна уу.

Холбоотой мэдээ

Back to top button
Close