ОнцлохШинэ мэдээЭМЯ
COVID-19-тэй өвчтний нулимсанд коронавирус илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас КОВИД 19-ын эргэн тойронд хийсэн тандалт, судалгааны хамгийн сүүлийн үеийн тоймыг хүргэж байна.
- Сингапурын үндэсний их сургуулийн судлаачид коронавируст халдвараар өвчилсөн 11 хүүхдийн завьжнаас авсан сорьцны 9-д нь коронавирус илрүүлсэн байна. Хоол ундыг ам дамжуулан хувааж хэрэглэх нь халдвар авах эрсдэлтэй гэдгийг судлаачид анхааруулжээ.
- Ухань хотын эрдэмтдийн судалгаагаар COVID-19-тэй 1099 өвчтний 9%-д нь нүдний салст улайж үрэвссэн нь тогтоогджээ. Өвчтний нулимсанд коронавирус илэрсэн бөгөөд нүднээс ялгарах шүүрлээр халдвар дамжих магадлалтай гэжээ. Тиймээс гоёлын контакт линз, нүдний шил сольж зүүхгүй байхыг зөвлөжээ.
- АНУ-ын Дрексель их сургуулийн эрдэмтдийн багц судалгаагаар коронавируст халдвартай хүний 53% нь үнэрлэх мэдрэмж, 43% нь амтлах чадвараа түр алддагийг тогтоожээ. Эрдэмтэд үнэрлэх болон амтлах мэдрэмжид өөрчлөлт орох нь коронавируст халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж байна.
- Израилын судлаачид цахилгаанаар цэнэглэж өндөр хэмээр халдваргүйтгэдэг амны хаалт бүтээжээ. Энэ цэнэглэгч 30 минутад нян, бичил биетийг устгадаг ажээ.
- КОВИД-19-тэй өвчтөнтэй ойр байгааг мэдээлдэг гар утасны аппликейшнийг олон оронд хэрэглэж эхэлсэн бөгөөд Герман, Япон улсад ч нэвтрүүлжээ. Сүүлийн дөрвөн хоногт Германд 10 сая хүн энэ апликейшнийг утсандаа суулгажээ.
Эх сурвалж:



