Шинэ мэдээЭрүүл мэнд

УГТЭ-ийн эмч нар УОК-ын шуурхай штабд ажиллав

УГТЭ-ийн хамт олон COVID-19 цар тахлын онцгой нөхцөл байдалд эх орон, ард түмнийхээ аюулгүй, амгалан тайван байдлыг сахин хамгаалж 6 сарын турш 1 өдөр ч амсхийх завгүй ажиллаж буй УОК-ын Шуурхай штабын ажилтнуудад мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүллээ.

Тодруулбал, УГТЭ-ийн эмч мэргэжилтнүүд маань 2020 оны 06 сарын 12, 13-ны өдрүүдэд УОК-ын Шуурхай штабд ажиллаж буй oлон салбар, мэргэжлийн ажилтан, албан хаагч нийт 120 хүнд лабораторийн, багажийн оношилгоо, шинжилгээ болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийж сэтгэлийн дэм үзүүлж хамтран ажиллалаа. Сайн үйлс дэлгэртүгэй.


Холбоотой мэдээ

Back to top button
Close