ОнцлохШинэ мэдээЭМЯ

Төрөх эмнэлэг энэ сарын 15-нд ашиглалтад орно

Яармагт баригдаж буй Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилгыг энэ сарын 15-нд хүлээн авах гэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл төрөх эмнэлгийн ашиглалтын өмнөх байдалтай танилцлаа. 

Уг эмнэлгийн барилгыг 2010 онд эхлүүлсэн бөгөөд гацаад байсан барилгын ажлын санхүүжилтийг Засгийн газрын түвшинд шийдвэрлэж, хоёр жилийн өмнөөс ажлыг эрчимжүүлсэн.

Эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жилд анх удаа баригдаж буй хамгийн том бүтээн байгуулалт болох уг төрөх эмнэлэг 34 мянган ам.метр талбайтай, 880 өрөө бүхий 1500 орчим ор тавих боломжтой юм. Эмнэлгийг эхний ээлжинд коронавирусийн халдварын тархалтын үед халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх зорилгоор ашиглах Засгийн газрын шийдвэр гарчээ.

ХӨСҮТ-ийн дараагийн түшиц эмнэлгээр ашиглахаар шийдвэрлэж, ор, эрчимт эмчилгээний тасгийг бэлтгэсэн байна. Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн энэ барилга манай улсын эрүүл мэндийн салбарын барилгууд дотроос ЭХЭМҮТ-ийн дараа хоёрдугаарт орох том талбай бүхий эмнэлэг болжээ.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close