ОнцлохШинэ мэдээЭМЯ

Өнөөдөр 21 хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 65 боллоо

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр өнөөдөр 21 хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 65 болсон таатай мэдээг дуулгалаа.

Тэрбээр хэлэхдээ “өнөөдөр 21 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, сувиллын тусгаарлалтад шилжлээ. Үүний ес нь оюутан. Цэргийн сургууль болон Москва хотын их, дээд сургуулийн оюутнууд юм. Оюутнуудын эмчилгээний хугацаа дунджаар 21-22 хоног байна.

Харин 6-р сарын 3-нд 469 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрч, Монголд коронавирусийн халдвартай нь батлагсан хүний тоо 186 боллоо. Энэ хүн тавдугаар сарын 26-ны өдөр Москва-УБ-ын онгоцоор ирсэн, 14 хоногийн дараах давтан шинжилгээгээр вирус илэрлээ.

ХӨСҮТ-д өнөөдөр 157 хүн хяналтад байна. Өнөөдрийн байдлаар 65 хүн эдгэрч гарсан. 36 нь сувилалд, гэрийн ажиглалтад 16, ажиглалтаас бүрэн гарсан 13 хүн байна. Мөн санамсаргүй түүврийн аргаар Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэг, УНТЭ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж буй иргэдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй” гэв. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close