НийслэлШинэ мэдээ
“Зуслангийн газрыг Ойн санд олгосон зөрчил их байна”

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Байгаль орчны газраас хамтарсан ээлжит мэдээллийг хийлээ.
Нийслэлд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл, байгаль хамгаалагчид хийж байна. Нийслэлийн онцгой байдлын газраа нийт 120 удаагийн дуудлагад ажиллажээ. Мөн өнгөрсөн 7 хоногт гагнуурын 15, ил задгай хог шатаасан 3 зөрчлийг илрүүлжээ.
Зөрчлүүдийг дурдахад СХБ, ЧД, БЗД-т ойн сан бүхий бүсэд хууль зөрчин газар олгосон тохиолдлууд их байгаа аж. Цаашлаад ойн тухай хуульд хориглосон үйл ажиллагаа хйиж байна. Иймээс ард иргэдийг зуслангийн газраа ойн бүсэд авахгүй, цаашлаад газрын зөрчилгүй эсэхийг нягтлахыг анхаарууллаа.



