Хууль эрх зүйШинэ мэдээ

Мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлдэг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн сарын 29-30-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлж, зарж, борлуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн баривчилж, их хэмжээний бодис хураан авчээ.

Тодруулбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын албаныхан “Цагаан хад” орчим хяналт шалгалт явуулж, нүүрс тээврийн жолооч нар болон Оюутолгойгоос баяжмал тээвэрлэж буй хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг шалгах ажиллагааг зохион байгуулсан аж.

Arslan.mn
Arslan.mn
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close