Шинэ мэдээ

“Нэг өрхийн хүнсний багц”-ыг бэлтгэх тоног төхөөрөмжийг нэвтрүүллээ

ОБЕГ-ын харьяа Хүнсний нөөцийн салбараас “Нэг өрхийн хүнсний багц”-ыг тоо хэмжээгээр нь бүрдүүлж, хүмүүнлэгийн тусламжаар иргэд болон гамшгийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хүргүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд салбарын нөөцөд байгаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг  “Нэг өрхийн багц” болгон савлах, хайрцаглах, пресслэх дамжлагын сав, баглаа, боодол болгон бэлтгэх тоног төхөөрөмжийг  олон улсын стандартын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. 

Дашрамд дурдахад Хүнсний нөөцийн салбар нь 2017 онд олон улсын ISO 9001:2015  (MNS ISO  9001:2016) стандартыг нэвтрүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close