ДОХ, сүрьеэгийн хөтөлбөрийн цаашид анхаарах асуудлын талаар зөвлөлөө
Глобаль сангийн дэмжлэг, санхүүжилт зогсоход одоогийн хэрэгжиж байгаа ДОХ, сүрьеэгийн төслийн хөтөлбөрийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжлүүлэхэд шаардлагатай бодлого, эрхзүйн орчныг бий болгох, Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө санхүүжилтийг үе шаттайгаар нэмэгдүүлж, улмаар бүрэн хариуцах шаардлагатай болно.
ДОХ, Сүрьеэгийн хөтөлбөр, эрүүл мэндийн салбарын одоогийн нөхцөлд байдалд хийсэн дүн шинжилгээнд тулгуурлан “Хөтөлбөрийн тогтвортой байдлын төлөвлөгөө” -г боловсруулна.
Төлөвлөгөө боловсруулах Глобаль сан, Олон улсын “Pharos” байгууллагын зөвлөх Роберт Хект, Милүүд Каддар, Моисэс Эскобар нартай хийсэн цахим уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож, ДОХ, сүрьеэгийн хөтөлбөрийн одоогийн нөхцөл байдлын талаар товч мэдээлж, төлөвлөгөөнд тусгах, цаашид анхаарах асуудлын талаар зөвлөлөө.