НийслэлШинэ мэдээ

Иргэдийн аюулгүй байдлыг хангах тухай албан бичгийг хүргүүлжээ

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “бөөний худалдааны” гэх орон сууцны 27/1 дүгээр байрны 14 тоотын ашиглалтын байдалд шалгалт хийлээ.

Шалгалтаар том өрөөний таазны өнгө шавардлагын нийт гадаргууд нарийн цууралтууд үүссэн, ойролцоогоор 2 м2 талбайн шавардлага унасан, цаашид шавардлага нь хөдийрөн унах, осол гаргах нөхцөл байдал үүссэн байна.

Орон сууцны 27/1 дугаартай 3 давхар тоосгон байшингийн ашиглалтын байдалд шалгалт хийж 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 07-64/1027 дугаартай улсын /ахлах/ байцаагчийн дүгнэлт гаргасан, НМХГ-ын дарга, улсын ахлах байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01-01/05 дугаар шийдвэрээр ашиглалтыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны 150 барилгын жагсаалтад багтсан байдаг.

Иймд орон сууцны 27/1 дүгээр байрыг дахин төлөвлөлтөд оруулах асуудлыг шийдвэрлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авахуулах тухай албан бичгийг Баянгол дүүрэг, хорооны Засаг дарга нарт албан бичгээр хүргүүлсэн.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close