Хүн амын дунд халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж үзсэн

Монгол Улсад коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдэлийн найм дахь шатны үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний өчигдөр төвд хийлээ.

Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ, ТЕГ, МХЕГ, НЭМГ, ЗӨСҮТ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, дүнг Улсын Онцгой комисст танилцуулахаар ажиллаж байгаа юм.
Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Коронавируст халдвараар дэлхийн 5,181,000 хүн өвчилж 333,000 хүн нас барлаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд өвчлөл 103,000, нас баралт 4,000-аар нэмэгджээ.
ОХУ-д өвчлөл нэмэгдсээр байгаа учраас Увс, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэд онцгой анхааралтай байж, амны хаалтаа тогтмол зүүн, гараа савандаж угаах, хүн хоорондын зайг 1.5-2 метр байхаар баримтлахыг зөвлөж байна. Мөн онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар битгий яваарай.
Сүүлийн 24 цагт шинээр гурван хүн ажиглалтад орж, 314 хүн тусгаарлах байрнаас гарнаар тугаарлах байруудад нийт 1,651 хүн байна. ЗӨСҮТ өчигдөр хоёр зочид буудалд ариутгал халдваргүйтгэл хийсэн.
Өчигдөр найман байгууллага хамтран эрсдлийн үнэлгээг 8 дахь удаагаа хийж, хүн амын дунд халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.
119 дугаар 224 дуудлага ирж, мэдээлэл зөвлөгөө авсан. Шуурхай аппликейшнд гадаадын улсуудаас 10 иргэн холбогдлоо. Иргэдийн зүгээс бэлэн мөнгөний машин/АТМ/-уудыг ариутгах талаар санал ихээр хэлж байна” гэв.



