Уул уурхайОрон нутагЭдийн засаг

Уурхайчид 4 дүгээр сарын төлөвлөгөөний бүх үзүүлэлтийг давж биелүүллээ

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон өнгөрөгч IV дүгээр сард 2044 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 100.7 хувиар, 916.55 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 100 хувиар тус тус биелүүллээ. Ингэснээр оны эхний дөрвөн сард уулын цул гаргалтыг 8351 мянган метр куб, хөрс хуулалтын хэмжээг 3665.9 мянган метр кубт хүргэж, төлөвлөгөөт үзүүлэлт 102.5-103.6 хувиар биелжээ.

Өнгөрсөн сарын үзүүлэлтээр хүдэр олборлолт 2875 мянган тонн буюу төлөвлөгөө нь 101.3 хувьтай байгаа бол оны эхний дөрвөн сарын байдлаар 11947 мянган тонн буюу 101.7 хувиар биелсэн байна. Оны эхнээс уурхайчид 170750 тууш метр өрөмдлөг хийжээ.

Хүдэр боловсруулалт өнгөрсөн сард 2605 мянган тонн буюу төлөвлөгөөт үзүүлэлт 103.1 хувиар, эхний дөрвөн сард 10713 мянган тонн буюу 102 хувиар тус тус биелэв. Өнгөрсөн сард хүдэр дэх зэсийн агуулгын төлөвлөгөө 101.7 хувиар, молибдены агуулга 127.7 хувиар, зэсийн металл авалт 100.3 хувиар, молибдены металл авалт 107.2 хувиар биелсэн үзүүлэлттэй байна. Эдгээр үзүүлэлтийг оны эхний дөрвөн сарын байдлаар авч үзвэл 100-109 хувиар биелжээ. Дөрөвдүгээр сард 47494 тонн зэсийн баяжмал, 548 тонн молибдены баяжмал тус тус үйлдвэрлэж, төлөвлөгөөг 105-138.5 хувьд хүргэлээ.

Оны эхний дөрвөн сард нийт 190687 тонн зэсийн баяжмал, 1977 тонн молибдены баяжмал үйлдвэрлэсэн нь төлөвлөгөөт үзүүлэлтийг 102-117 хувиар биелүүлсэн байна. Баяжмал дахь зэс, молибдены агуулгын төлөвлөгөө өнгөрсөн сарын байдлаар 105-141 хувиар биелсэн бол оны эхнээс 102-121 хувийн биелэлттэй гарчээ. Өнгөрсөн сард хуурай жингээр 45499 тонн зэсийн баяжмал, 459 тонн молибдены баяжмал тус тус ачуулсан байна. Харин оны эхний дөрвөн сард нийт 185952 тонн зэсийн баяжмал, 1661 тонн молибдены баяжмал ачуулжээ. Ачигдсан баяжмалын чанарын төлөвлөгөөг өнгөрсөн сараар авч үзвэл 101-102 хувь, оны эхнээс 102-103 хувиар биелсэн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close