НийгэмНийслэлХууль эрх зүй
Илгээмжээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан 24 тохиолдлыг илрүүлжээ

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өнгөрсөн оноос ГЕГ-ын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газартай хамтран хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг залууст ойлгуулах чиглэлээр онол-практикийн бага хурал зохион байгуулж эхэлсэн. Тус газрын байцаагчид өнгөрсөн онд Монгол Улс руу илгээмжээр #Хар_тамхи_нэвтрүүлэхийг завдсан #24_тохиолдлыг илрүүлсэн талаар ГЕГ-ын Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын дарга Б.Даваасүрэн өгүүлж байна.



