Нийгэм7 хоног

Франц иргэн нутаг буцна

Манай улсад COVID-19 халдварын анхны тохиолдол болон бүртгэгдсэн Франц улсын иргэн маргааш Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай нислэгээр нутаг буцахаар болжээ. Гуравдугаар сарын 10-нд COVID-19 халдвартай нь тогтоогдож, ХӨСҮТ-д 47 хоногийн турш эмчилгээ хийлгээд эдгэрсэн тул дөрөвдүгээр сарын 26-нд эмнэлгээс гарч, үргэлжлүүлэн Энхсаран сувилалд тусгаарлагдаж байгаа юм.

Түүнийг эдгэрсэн талаар мэдээллийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хүргэж “Монгол эмч, эмнэлгийн ажилчид түүний биеэс коронавирусийг зайлуулж чадлаа. Анх ирэхдээ эрүүл мэндийн хувьд хүнд байсан тул Франц улс иргэнээ авах талаар ярьж байсан ч тэрбээр Монголд үлдэн эмчлүүлэх шийдвэр гаргасан билээ. Монгол эмчийн ур чадвараар түүнийг аварч, эмчилж чадлаа. Франц Улс өөрийнхөө иргэнийг харна, үүнийг дагаад дэлхий биднийг харна.

Дэлхийн аль ч улс оронд монгол хүн өвдөх эрсдэл өндөр байгаа учраас бид бас жишиг болголоо. Энэ хүнийг эмчилж, эдгээж сайхан хандсаны хариуг бусад улсууд манай иргэдэд барих байх гэж бодож байна. Бид уушгины нэвчдсийг шимэгдүүлэх, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн байгааг онцгой анхаарч ажилладаг. Энэ шинжилгээг өдөр болгон хийж явсны үр дүнд франц иргэн эдгэрч гарлаа” хэмээж байв.

Дашрамд дуулгахад, МИАТ ТӨХК Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай нислэгээр 13 улсаас 263 иргэн эх орондоо ирнэ гэсэн урьдчилсан тоо гараад байгаа юм.

Холбоотой мэдээ

Back to top button
Close