Нийгэм7 хоног

“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас халдвар хамгааллын иж бүрдлийг гардуулан өгөв

“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх  үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд зориулан 2,3 сая ам долларын санхүүжилттэй төслийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ээс 2020 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд ЦЕГ, ОБЕГ, ХХЕГ-ын голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдад зориулан хувийн халдвар хамгааллын иж бүрдэл, ариутгалын төхөөрөмжийг  хандивлаж байгаа юм.

Энэ хүрээнд өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын ажилтан, алба хаагчдад 56 450 000 төгрөгийн өртөг бүхий хувийн халдвар хамгааллын иж бүрдэл, ариутгалын төхөөрөмжийг  гардуулан өглөө.

Энэ үеэр ус, орчны эрүүл ахуй, ариун цэврийн эерэг дадлыг нийгэмд сурталчлах, улмаар халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг иргэд, олон нийтэд түгээх, өрхийн амьжиргааг дэмжих замаар эмзэг нөхцөл байдалд байгаа хүүхдүүд, тэдний  гэр бүлийг цар тахалтай холбоотой хямралыг даван туулахад туслах, онцгой байдлын үеийн боловсролын тасралтгүй байдлыг хангах болон хүүхдийн эрхийг хамгаалахад бүх талуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр арга хэмжээнүүдийг төслийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэдгээ онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Back to top button
Close