ХАА-н салбарХөрөнгө санхүү7 хоногЭдийн засаг

ЖДҮ-ийг дэмжих сангаас 2020 онд олгох хөнгөлөлтэй зээлийн төслийг хүлээн авч эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох зээлийг “Covid-19” халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдал, стратегийн хүнсний хэрэгцээг хангах, эрүүл мэндийг хамгаалах, халдваргүйтгэл ариутгалын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ.

Журмын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шинэ хуулийн дагуу ангилж, ангилал тус бүрт зээлийн багцыг хуваарилан олгох бөгөөд, орон нутгаас шалгарсан бичил ангилалд хамаарах аж ахуйн нэгжүүдийн  зээлийг банкаар дамжуулахгүй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд санхүүжүүлэхээр, олгох зээлийн хэмжээг төсөл ирүүлэгчийн борлуулалтын орлоготой  уялдуулснаараа онцлог юм.

Иймд сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүссэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулинд заасны дагуу аль ангилалд хамаарах ЖДҮЭ болохоо тодорхойлуулж, гэрчилгээ авах шаардлагатай юм.

                                                              ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Эхлэх:   2020 оны 04 дүгээрсарын 20-ны өдрийн 08:30 цаг

Дуусах: 2020 оны 05 дугаарсарын 19-ны өдрийн 17:30 цаг

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХЭЛБЭР, БАЙРШИЛ

 Улаанбаатар хотод: 

 Хөдөө, ороннутагт:

  • Тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд төслийн материалыг битүүмжлэн цаасан хэлбэрээр хүлээн авна. /Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаар, хүссэн зээлийн дүн, утасны дугаарыг дугтуйны гадна талд бичсэн байх/

Дэлгэрэнгүй мэдээллийг:

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН

Холбоотой мэдээ

Back to top button
Close