Засгийн газарГадаад харилцааУлс төрЭнэ сард

Зарим ангиллын оршин суух зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг цахимаар авахаар боллоо

Covid-19 вирусийн тархалтын улмаас улс орон даяар хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч буюу “Т”, хөдөлмөр эрхлэгч буюу “HG” ангиллын оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс цахимаар (https://evisa.mn) хүлээн авч, шийдвэрлэн хариуг и-мэйл болон мессэжээр илгээх юм байна.

Цахимаар ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэсэн тохиолдолд оршин суух үнэмлэхэд тэмдэглэл хийхгүй бөгөөд тэмдэглэл хийх хугацаа болон бусад мэдээллийг таны цахим хаягаар илгээнэ.

Цахим хүсэлтийн лавлах: 1800-1882, 9314-1009

Холбоотой мэдээ

Back to top button
Close