НийгэмХууль эрх зүй

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 126 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

2020.02.29, 03.01-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 196 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 126-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтсэнээс 1 хүүхэд байжээ.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 3 зөрчил бүртгэгдсэн байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close