НийгэмНийслэл

Амралтын өдрүүдэд нийтийн тээвэр цөөн тоогоор үйлчилнэ

Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн хүрээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс холбогдох өөрчлөлтийг оруулаад байна.

Ажлын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу буюу 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлсэн юм.

Харин энэ бямба ням гаригуудад  08:00-22:30 цаг хүртэл 580 орчим автобус үйлчилгээнд ажиллах аж. Мөн хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:5 Налайх, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:10 Эмээлт, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн 9 чиглэлд  амралтын өдрүүдэд өглөө 8:00 – 09:30,  орой 18:20-19:50 цагуудад үйлчилгээг үзүүлэх юм байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close