Хөрөнгө санхүүЭдийн засаг

1072 ширхэг хувьцаа эзэмшигч иргэнд 96480 төгрөг олгохоор боллоо

Өнөөдөр Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотой Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл мэдээлэл өглөө. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ны 1072 ширхэг хувьцаа эзэмшигч иргэдийн нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд нийт 96480 төгрөг олгохоор болсон.

Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг энэ оны 05 дугаар сарын нэгний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 ондҮнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм. Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой.

Мөн ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЕТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшнийг танилцууллаа. Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж цаашдаа ЭТТ компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох юм.

Энэ  тухай мэдээллийг компанийн вэб сайт,пэйж хуудас, Эрдэнэс-тавантолгой апликейшн, 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утас гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл даваа гараг бүрийн 13:00 цагт  ЭТТ ХК-иас ногдол ашиг болон компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол хүргэж байх юм байна.

Эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг

Тус хувьцаанд ногдох үнэ /₮/ Тус хувьцааг эзэмшиж буй иргэдийн тоо

527

47.130 10.844

536

48.240 28.160

741

66.690 334.519

750

67.500 667.898

848

76.320 41.359
857 77.130

131.256

955 85.950

9.393

964 86.760

34.491

1.063 95.670

56.346

1.072 96.480

1.080.592

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close