“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээллээ

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас хамтран зохион байгуулж буй “Нээлттэй өдөрлөг” өнөөдөр /2019.9.25/-ны өдөр төв талбайд болж байна. “Нээлттэй өдөрлөг”-т салбарын шилдэг төлөөлөл болсон 40 орчим аж ахуйн нэгжүүд оролцож, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж буй төсөл, бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулж, тайлагнаж төрийн зарим үйлчилгээг иргэдэд хүргэн, мэдээлэл өгч байна. Өдөрлөгт “Эрдэнэс-Тавантолгой” ХК оролцож байгаа бөгөөд энэ үеэр компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас сэтгүүлчид компанийн үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг тодрууллаа.

-“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2019 оны үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Манай компанийн төлөвлөсөн төлөвлөгөөт ажлууд одоогийн байдлаар өндөр үзүүлэлттэй явж байна. Олборлолт 9 дүгээр сарын 23-ны байдлаар 13,1 сая тоннд хүрснээр төлөвлөгөөг 102 хувь, борлуулалтын орлого 9.24-ний байдлаар 2.1 их наяд хүрсэн нь төлөвлөгөөг 135 хувь, татвар хураамж 8 дугаар сарын 31-ний байдлаар 467 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 159 хувь, цэвэр ашиг хагас жилийн байдлаар 677 тэрбум төгрөгт хүрсэн нь 202 хувиар биелсэн үзүүлэлтүүд юм.
| Гүйцэтгэл | Төлөвлөгөө | Биелэлтийн хувь | |
| Олборлолт | 13.1 сая тонн /09.23-ны өдрөөр/ | 12.9 сая тонн | 102% |
| Борлуулалтын орлого | 2.1 их наяд төгрөг /09.24-ний өдрөөр/ | 1.5 их наяд төгрөг | 135% |
| Татвар хураамж | 467 тэрбум төгрөг /08.31-ний өдрөөр/ | 355 тэрбум төгрөг | 159% |
| Цэвэр ашиг | 677 тэрбум төгрөг /06.30-ны өдрөөр/ | 294 тэрбум төгрөг | 202% |
-Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу?





