Урлаг спорт

Музейн сан хөмрөгт 57 дэсийн 120 ширхэг үзмэр худалдан авчээ

Соёл, урлагийн газраас улс, орон нутгийн музейдээс үзмэр болгон худалдаж авах эд өлгийн зүйлийн саналыг 2019 оны 11 сарын 1-нээс авч нэгтгэн улсын сан хөмрөгт үзмэр худалдан авах ажлыг зохион байгууллаа.

Монгол Улсын 2019 оны төсвийн хөрөнгөөр музейн үзмэр худалдан авахад улс, аймгийн 22 музейгээс 182 дэсийн долоон зуун ерэн дөрвөн сая зургаан зуун дөчин мянга төгрөгийн үнийн саналтай эд өлгийн зүйлийг худалдан авах санал ирүүлсэн. Археологи, палеонтологийн олдвор, түүвэр цуглуулга болон шинээр бүтээгдсэн эд зүйлсийг худалдан авах нь “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-д хориглосон байдаг.

Шинжээчийн багаас эд өлгийн зүйлсийн түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ ач холбогдлыг нарийн тодорхойлон улс, орон нутгийн музейн сан хөмрөгт үзмэр болгон худалдаж авах үзмэрийг тогтоож, 20-р зууны эхэн болон дунд үед монголчууд ахуй амьдралдаа хэрэглэж байсан боловч шинэ технологи хөгжлийн улмаас устан үгүй болж байгаа эд зүйлс болон түүхэн хүний хэрэглэж байсан эдлэл хэрэглэлүүдийг голчлон санал болгосон байна.

Монголын Үндэсний музейд “Монгол бичгийн цахим машин”, Монголын Үндэсний номын санд “Үйсэн номын 10 хуудас”, “Ганжуурын элдэвийн аймгийн Ум боть”, Дархан-уул аймгийн музейд “Оёдлын машин, бөмбөр, бүрээ, цайны ширээ, данх, цогон индүү, дээл хувцасны шүүгээ, бурхан тахилын шүүгээ, ширээний сэнс, чемодан, модон орны шүүгээ, зурагт рекорд-345, 3-н хавтастай толь, бугуйн цаг /эр/, бугуйн цаг /эм/, бугатай аравч, сэтгүүлийн ширээ, сахлын машин цүнхний хамт, хайч, гүц, лааны суурь, данх”, Хөвсгөл аймгийн музейд “Янгирцаг, бэлэг дурсгалын шаазан эдлэл, облигац”, Ховд аймгийн музейд “Хутга, хорол тоглоом”, Увс аймгийн музейд “Дурсгалын зоос Юмжаагийн Цэдэнбал, Фронт Бадамын модон аяга, Фронт Бадамын индүү, Алтайн цагаан шөнө уран зураг”, Архангай аймгийн музейд “6-р Заяа гэгээний богц”, Баянхонгор аймгийн музейд “Бичгийн машин”, Баян-Өлгий аймгийн музейд “Мөнгөн тоногтой бүс 1иж”, Байгалийн түүхийн музейд Буурал сармаахай Vespertillo muimus, Хээрийн багваахай Myotis davidii, Уссаг багваахай Myotis petax”–ийг, Дундговь аймгийн музейд “Шавар ваар том, шавар ваар жижиг 5 ширхэг”, Дорнод аймгийн музейд “Гитар”, Хэнтий аймгийн музейд “Хошуу наадам зураг, монгол гутал, урианхай дээл, урианхай ардын хөгжим, монгол гутал, гар тээрэм”, Сэлэнгэ аймгийн музейд “Оньсон дөрөө”, Сүхбаатар аймгийн музейд “Ваар, Дарханы багаж”, Монголын Театрын музейд “Босоо ятга, ясан лимбэ,“Хунт нуур” уран зураг, нуман хуур, хулсан хуур, далны ясан цохилуур, далны ясан шагшуур”-ыг худалдан авах саналыг оруулж, 16 улс, орон нутгийн музейн сан хөмрөгт 57 дэсийн 120 ширхэг үзмэрийг худалдан авч баяжилт хийгдлээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close