Хөрөнгө санхүүЭнэ сардЭдийн засаг

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдээс анхны жишиг хороолол бий болно

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжиж байна.

Төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг Барилга, хот байгуулалтын яам, БНХАУ-ын тал үзэглэж, санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдэн, ерөнхий төлөвлөгөө батлагдаад байгаа юм.

Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 11 сарын 11-ний өдрийн шуурхай хурлаар төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Л.Ганбаатар “Ногоон нуур 1008 айл орон сууц”-ны төслийн явцын талаар мэдээлэл хийв.

Төслийн хүрээнд Монголын талын хариуцсан газар чөлөөлөх, зураг төслийг бэлэн болгох, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэх зэрэг төслийн барилгажих талбайг бэлтгэх ажлуудыг ирэх оны 2020 оны 4-р сараас өмнө бэлэн болгохоор БХБЯ-ны харьяа Төсөл хэрэгжүүлэх нэгж ажиллаж байгааг танилцуулав.

Энэхүү төслийн захиалагч нь Монгол Улсын Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам бөгөөд харьяа Төсөл хэрэгжүүлэх нэгжээр дамжуулан хяналт тавин ажиллах юм.

2019 оны 10-р сарын 23-25-ны өдрүүдэд БХБЯ-ны Төсөл хэрэгжүүлэх нэгж, зураг төслийн ажлыг гүйцэтгэгч компанийн төлөөлөл бүхий ажлын хэсэг БНХАУ-ын Бугат хотод зорчиж “Ногоон нуур 1008 айл орон сууц” барилгын төслийн ажлын зураг болон төсвийг хятад хэл дээр бэлтгэж хүлээлгэн өгсөн байна.

Ингэснээр төслийн эрх зүйн баримт бичгүүд албажих, барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах ажил хүлээгдэж байгаа бөгөөд одоогоор төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна.

Төсөл хэрэгжүүлэх байршилд 2012-2013 онд газар чөлөөлөлт хийгдсэн бөгөөд Нийслэлийн засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжаар 3.8 га газар эзэмших эрхийг хуучин нэрээр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт шилжүүлээд байна.

Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 1.9 га газар буюу 36 нэгж талбарыг чөлөөлөх шаардлага бий бөгөөд эдгээр байршилд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 36 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 21 давхар, зоорьтой, 8 блок барилга баригдахаар төлөвлөгдөөд байгаа юм.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close