Урлаг спорт
Бээжин хотод Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулна
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр Хятад улсад аравдугаар сарын 17-18-ны өдөр ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд тэрээр Хятад улсын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Шюү, Хэвлэл мэдээлэл, радио телевиз, үзэл сурталын дэд сайд Жян Жианьгуотай уулзаж, Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулахад хамтран ажиллах асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Монголын соёлын өдрүүдийг 2019 оны арванхоёрдугаар сарын 01-03-ны өдрүүдэд фото зургийн үзэсгэлэн, монгол судлалын эрдэм шинжилгээний хурал, монголын кино өдрүүд болон үндэсний урлагийн тоглолтыг зохион байгуулахаар талууд харилцан тохиролцлоо.