Уул уурхайЭдийн засагЭнэ сард

Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болж, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтэд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав.

Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг зам, замын байгууламж барьж байгаа аж ахуйн нэгжүүдэд олгохыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Замын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг стандарт, нормын дагуу нөхөж сэргээж орон нутагт хүлээлгэж өгөхийг аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгов.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close