НийгэмХууль эрх зүй

Б.Хурц нарын шүүх хурал энэ сарын 12-ныг хүртэл хойшиллоо

С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс яллаад буй Т.Чимгээ,  Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарыг шалгаж эхэлсэн.

ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай хамт ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан зэрэг есөн хүнийг шалгаж дуусжээ. Хэргийг Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурал өнөөдөр /2019.07.23/  10.00 цагаас эхэлсэн. Гэвч шүүх хуралд Б.Амгаланбаатарыг шүүх хуралдаанд оролцуулах хүссэн учраас 14.00 цаг хүртэл хуралдааныг хойшлуулсан юм.

Ийнхүү 14.00 цагт шүүх хуралдааныг эхлүүлж, Б.Амгаланбаатарыг оролцуулсан ч шүүгдэгч нарын зүгээс шүүгч нараас татгалзсан учраас хуралдааныг наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.

Шүүх хуралдаанд Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Амгаланбаатар болон Б.Хурц нар оролцсон юм.

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close