НийгэмХууль эрх зүйЭнэ сард
Сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлнэ

Тагнуулын ерөнхий газраас хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, ирээдүйн эх орончдыг бэлтгэх зорилгоор Тагнуулын ерөнхий газрын Ахмадын хороотой хамтран Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Эх оронч үзэл, үндэсний аюулгүй байдлын баталгаа” сэдвээр цуврал лекц зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Тагнуулын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Х.Загдрагчаа Нийслэлийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн, 5 дугаар сарын 23-нд ахмад ажилтан, ахмад дипломатч, бэлтгэл дэд хурандаа С.Лувсанжав Нийслэлийн Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн ахлах ангийн 300 гаруй сурагчдад лекц уншиж уулзалт хийлээ.




