НийгэмХууль эрх зүй

НАХЯ-ны сайд асан С.Лувсангомбыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 75 жилийн ойг тохиолдуулан  ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл эдүгээ Монголын хамгийн өндөр цолтой генерал, НАХЯ-ны сайд асан С.Лувсангомбыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 75 жилийн ойг тохиолдуулан  ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл эдүгээ Монголын хамгийн өндөр цолтой генерал, НАХЯ-ны сайд асан С.Лувсангомбыг хүлээн авч уулзлаа.

С.Лувсангомбо нь 1982 онд НАХЯ-ны сайдаар томилогдохдоо хурандаа генерал цол хүртсэн бөгөөд генерал цол олгож эхэлсэн 75 жилийн түүхэнд төрсөн  7 хурандаа генерал цолтны нэг юм.

Хурандаа генерал С.Лувсангомбо 1982-1984 онд НАХЯ-ны сайдаар ажиллахдаа Улсыг аюулаас хамгаалах байгууллагын /УАХБ/ үйл ажиллагааны зорилт, чиг үүргийг шинэчлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч байсан бөгөөд 1982 онд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооноос “УАХБ-ыг боловсон хүчнээр бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай”, 1984 онд “НАХЯ-ын УАХЕГ-ын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолууд тус тус гарч, хэрэгжиж байв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close