“Эрдэнэс-Тавантолгой” ХК “Саятан жолооч” уралдаан зарлалаа
Уралдааны зорилго нь жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх, зам тээврийн ослыг бууруулах, стандартын дагуу тээвэрлэлт гүйцэтгэж хэвшүүлэх юм.
Уралдааны шалгаруулах төрөл
-Шилдгийн шилдэг жолооч: /2 эрэгтэй, 2 эмэгтэй/
-Шилдэг жолооч: 80 хүн
-Осолгүй манлай жолооч: 40 хүн
-Шилдэг тээврийн компани: 5 байгууллага
/Жич: “Саятан жолооч” уралдаант шалгаруулалтад амжилт гаргасан жолооч нарыг төрийн одон медальд тодорхойлно./
*️Шагналын сан 285 сая төгрөг.
Уралдаанд нэр дэвшигчдийн бүрдүүлэх материал:
-“Саятан жолооч” оролцогчийн анкетийг бөглөх /ЭТТ ХК-ийн Нүүрс ачилт, ложистикийн хэлтэс дээр өөрийн биеэр ирэх/
-Жолооны үнэмлэхний хуулбар 1 /нэг/ хувь
-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар 1 /нэг/ хувь
-Шагналд нэр дэвшигчдийн 2019 оны эхний хагас жилд хийгдсэн ажлын дэлгэрэнгүй мэдээлэл
-Байгууллагаас тодорхойлсон тогтоол шийдвэр, хамт олны хурлын тэмдэглэл, санал
-Ажлын байрны тодорхойлолт /Ажлын чанар, үр дүн, амжилт, шинэ бүтээл санаачилсан тэргүүн туршлага зэргийг тоон үзүүлэлттэйгээр тусгасан байна/
-Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар, бүтээлийн жагсаалт /Ажлын ололт амжилтыг баримтаар нотлон холбогдох материалыг хавсарган ирүүлэх/
*️Бүх материалыг 1 хувь авах бөгөөд файлаар zulkhuu.a@erdenestt.mn, ariunbold.e@erdenestt.mn цахим хаягаар илгээнэ үү.
*️Уралдааны хугацаа: 2019.04.20-2019.10.20
*️Материал хүлээж авах хугацаа: 2019.11.01-ний 17.00 цагаас өмнө ирүүлэх.
Энэхүү уралдаант шалгаруулалт нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нүүрсийг тээвэрлэж буй ААНБ ба түүний туслан гүйцэтгэгч компани, жолооч нарт хамаарна.
Нэмэлт мэдээллийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Нүүрс ачилт, ложистикийн хэлтсээс авна уу.
Утас: 7014-7585 /дотуур утас 511, 515, 150/