Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудлаар хуралдав

Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Эрдэнэт хотын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл, Хөдөө аж ахуйн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний талаар болон Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2018 оны биелэлтийн талаар авч хэлэлцлээ. Энэ удаагийн Засаг даргын Зөвлөлийн хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал удирдан явууллаа.

Хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын хувьд дулааны шугам сүлжээнүүдэд засвар, үйлчилгээ хийх, холболтыг дур мэдэн өөрчилсөн айл өрх, байгууллага албан газруудад үзлэг шалгалт хийх, ус, дулаан хуваарьлах төвүүдийн аюулгүй найдвартай ажиллагааг хангахад чиглэгдсэн ажлуудыг зохион байгууллахаар төлөвлөжээ. Мөн шинээр ашиглалтад орж байгаа хорооллууд, гэр хороолол тийш инженерийн шугам сүлжээг тэлж байгаатай холбоотойгоор туршилт тохируулгуудыг хийх ажлыг графикаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Харин Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хувьд аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг нэмэгдүүлэхэд зориулан 20 сая төгрөг батлажээ. Өнгөрсөн өвлийн хувьд өнтэй байснаас аймаг, сумдын фондонд хадгалагдаж байгаа өвсний нөөц бараг хэвээрээ байгаа бөгөөд энэ зун тэдгээрийн хадгалалт, арчлалтад анхаарал тавих талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудад чиглэл өглөө. Мөн энэ зун гантай, газрын гарц муу байвал ирэх өвөл мал аж ахуйн өвөлжилт хүндэрч болзошгүй тул одооноос бэлтгэл ажлыг эрчимтэй хангах шаардлагатай байна.

Мөн өвөлдөө зам даваа хаагдах, малчдын өвөлжөө тийш цас зүсч зам гаргах зориулалтын хэрэгсэл тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангах, тоог нэмэгдүүлэхээр болов. Мөн малын халдварт өвчний үед хэрэглэх вакцины нөөцийг бүрдүүлэх, махны үнэ ханшийг тогтворжуулахад чиглэгдэн иргэдийн хүнсний хэрэгцээнд 2020 оны хавраас гаргаж худалдаалах мах нөөцлөлтийн талаар онцгой анхаарч ажиллахаар болов.

Дашрамд дурдахад сүүлийн жилүүдэд мал, амьтны гаралтай халдварт өвчин нэмэгдэж, давтамж ойртож байгаа тул Эрдэнэт хотод оршин сууж буй малчин иргэдийг Жаргалант сум төмөр замын хэсэгт шинэ хороолол байгуулан сууршуулах ажлыг энэ 5 дугаар сарын 1-ний өдрөөс хийж эхлэх юм. Мөн малын гаралтай түүхий эдийг авах, худалдан борлуулахыг хотын төвөөс зайдуу гаргаж, зөвхөн “Таван эрдэнэ зах” дээр төвлөрүүлэн ажиллаж байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close