Уул уурхайЭдийн засаг

УУХҮ-ийн дэд сайд “Эрдэнэс- Тавантолгой” ХК-д ажиллав

УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав, УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр нарын хүмүүс 4 дүгээр сарын 17-ны өдөр “Эрдэнэс- Тавантолгой” ХК-д ажиллалаа. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй дэд захирлууд, хэлтэс, албадын дарга нар үйл ажиллагаа, хэтийн төлөв, зорилго зорилтынхоо талаар танилцуулав.
Өдгөө 800 орчим ажилтантай “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2017, 2018 онуудад 3.1 их наяд төгрөг, үүнээс 2018 онд 1.99 их наяд төгрөгийн орлоготойгоор 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийг бүрэн төлж, дуусгасан. Зөвхөн 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж, төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүлсэн юм. Үүгээр тогтохгүй төрийн өмчит компанийн хувьцааг анх удаа олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах өндөр зорилт тавин, бэлтгэл ажил 60 орчим хувьтай байгааг Б.Ганхуяг захирал хэлсэн юм.
Дэд сайд Д.Загджав компанийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцсаны дараа удирдлагуудад нь зарим үүрэг чиглэл өглөө. Тэрбээр мөн ““Эрдэнэс- Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн биржид IPO гаргахаар хичээн ажиллаж байгаа нь маш том дэвшил. Цаашид нүүрсээ баяжуулан, чанарыг нь сайжруулах тал дээр анхаарч ажиллаарай. Та бүхэн олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа улам бүр сайжруулаарай. Та бүхэнд итгэж байна” гэлээ.
0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close