НийгэмХууль эрх зүйБайгаль орчинНийслэл

Ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглов

Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.

Уг захирамжаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2019 оны  04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хориглосон байна.

Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох агентлаг, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Учир нь сүүлийн өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд гарч байгаа  гал түймрийн 50 орчим хувийг ил задгай хаясан хогийн цэг, өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдсан дуудлага эзэлж байна. Шар өвс шатаасны улмаас энэ сарын 13-ны өдөр Богд уулын Богинын аманд түймэр гарч, түймэрт 5 га талбай өртсөн бол 14-ны өдөр СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-д түймэр гарч, түймрийн улмаас 13 айлын зуслангийн байшин, 3 гэр, 15 га талбай шатаад байна.

Мөн энэ сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд түймэр гарч, түймрийн улмаас 4 айлын зуслангийн байшин шатсан. Мөн он гарсаар нийслэлийн хэмжээнд 3 ой, хээрийн түймэр гарч, 9 га талбай түймэрт өртжээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close